Өнөөдөр (2026.04.15) Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуургатай
Нийгэм
ЦУОШГ-ын анхааруулгатай холбоотойгоор өнөөдөр (2026.04.15) Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуурга шуурна.
Гарах шаардлагагүй бол гарахгүй байх, зайлшгүй бол амны хаалт, нүдний шил хэрэглэх, сул эд зүйлс (хашаа, самбар, хөнгөн хийц)-ийг бэхлэх, нүүлгэх, амьсгалын замын архаг өвчтэй, ахмад настан, хүүхдийг гадуур явуулахгүй байхыг зөвлөж байна.
Харин жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, ойрын гэрлээ асаах, тоосжилт ихэсвэл зогсож, аюулгүй газар хүлээх, хээрийн зам, шороон замаар явахдаа онцгой сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Малчдын хувьд мал сүргийг салхины нөмөр газар байлгах, төл малыг салхи, шуурганаас хамгаалж хашаалах, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өндөрт болон гадаа хийх ажлыг түр зогсоох, барилгын материал, хөнгөн эд ангийг бэхлэх, ажилчдад эрсдэлийн зааварчилгаа өгөх зөвлөмжийг гаргалаа.
Санамж: Шуурганы үед осол, гэмтэл ихэсдэг тул түр азнах нь хамгийн сайн хамгаалалт юм гэж ЦУОШГ-аас мэдээллээ.