Гэртээ харих зам

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2026-04-10 01:36:48
Артемис II хөлөг 2026 оны 4-р сарын 1-нд НАСА-гийн Кеннедигийн сансрын төвөөс сарыг тойрон нисэх аялалд гарсан билээ. Сар руу хөөрөх замдаа сансрын нисгэгч Рийд Вайзман шөнийн цагаар дэлхийн энэхүү бүрэн зургийг авчээ.


NASA мэдээлэхдээ “Тэдний нислэгийн хамгийн алслагдсан цэг дээр багийнхан Дэлхийгээс 252,756 милийн зайд буюу бидний төрөлх ертөнцөөс хүн төрөлхтөн хэзээ ч очиж байгаагүй хол зайд байлаа. Тэд үнэлж баршгүй шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж, өмнө нь хэзээ ч харж байгаагүй сарны гадаргуугийн хэсгүүдийг харж, Сар болон Дэлхийн гайхалтай өнцгийг буулгасан билээ.
Харин багийнхан Калифорний цагаар 2026 оны 4-р сарын 10-нд Калифорнийн эрэг орчимд газардах гэж байна. Бид тэднийг сансарт байгаа бяцхан баян бүрд рүүгээ буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Холбоотой мэдээ