Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 83576 хүүхэд хамрагдаад байна
Нийгэм
2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2023 оны наймдугаар 01-нд бүртгэл албан ёсоор эхлэв. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 83576 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.
2023 оны наймдугаар сарын 20-нд нэгдүгээр шатны бүртгэл хаагдана. Наймдугаар сарын 21-25 таны бүртгэлтэй утасны дугаарт хуваарилалтын талаарх мэдээлэл очих болно.
Ингэснээр есдүгээр сарын 01 хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй гэрээ байгуулах ёстой аж гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
10 өдөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
42 өдөр