Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна
Нийгэм
Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна. Энэ өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Боловсролын ерөнхий газраас тус өдрийн хүрээнд “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяныг уламжлал болгон 4 дэх жилдээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нөлөөллийн аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
-Эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хоол, шим тэжээлийн ойлголтыг нэмэгдүүлэх;
-”Хүүхдийн хоолны онцлог”-ийн талаар эцэг эх, олон нийтэд зориулсан постер бэлтгэн түгээх;
-Нөлөөллийн ажлын хүрээнд зохион байгуулсан сургалт болон бусад үйл ажиллагааны үр дүнтэй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
-”Дэлхийн тогооч нарын өдөр” арга хэмжээг зохион байгуулах;
-Хүүхдийн хоол шим тэжээлийн хэрэгцээ, өнөөгийн байдал хэлэлцүүлгийг зохион байгуулах;
-Хоол шим тэжээлийн мэдлэгийн далайд нэг сарын турш хамтдаа аялцгаая гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдлүүд