Хөвсгөл аймаг: Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-10-15 06:00:02
Өнгөрсөн хоногуудад орсон цасны улмаас Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130 см хүрч жижиг автомашин энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
 
-Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн замых нөхцөл байдал сайжиртал энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх
-Цас ихээр орж байгаа сумдын малчин иргэд малаа ойрын бэлчээрт бэлчээх
-Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг мал хариулгад явуулахгүй байх
-Цаг агаарын мэдээлэл болон мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа заавар зөвлөмжийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
 
Өнөөдөр нийт нутгаар цас үргэлжлэн орж байна.
 
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд