Алтны ханш түүхэндээ анх удаа 4000 ам.доллар давав
Эдийн Засаг
Нью-Йоркийн түүхий эдийн биржийн мягмар гаргийн арилжаагаар арванхоёрдугаар сарын нийлүүлэх алтны жишиг үнэ унци нь 4000.1 ам.долларт хүрээд байна.
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогссон хийгээд Япон, Францад улс төрийн хямрал нүүрлэсэн нь алтны үнэ өсөхөд нөлөөлж байна.
Арилжааны явцад үнэд бага зэргийн өөрчлөлт орж унци алт 3969 ам.долларын орчимд үнэ тогтворжив.
Алтны үнэ долоо дахь долоо хоногтоо дараалан өсөж байна. Үнийн хурд эхэлснээс хойш бараг үнэт металлын ханш 19 хувиар өсөв. Мөн алтанд хөрөнгө оруулалт хийж буй биржийн хөрөнгийн хэмжээ сүүлийн гурван жилд анх удаа 3000 тонн давсан статистик үзүүлэлт гарч байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр