Аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ
Нийгэм
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.01-09.07/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан. Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, 3 ой, хээрийн түймэр, 1 хүчтэй салхи шуурга, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ холбоотой ослын дуудлага байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр
Сэтгэгдлүүд