200 гаруй хүүхдийн эрүүл мэндийг асуудалд оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хариуцлага хүлээх үү?

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-07-26 08:15:00

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслангийн 5 дугаар ээлж 2025 оны 07-р сарын 12-ний өдөр эхэлсэн бөгөөд нийт 322 хүүхэд тус ээлжээр амрахаар явсан.

Гэвч 2025 оны 07-р сарын 15-ны үдээс хойш толгой өвдөх, гүйлгэх, халуурах шинж тэмдэгтэй зарим хүүхдүүд болон багш ажилчид зуслангийн эмчид хандсанаар асуудал үүссэн байна.

07-р сарын 16-ний өдрөөс уг тоо нэмэгдэх болсон бөгөөд тус өдөр 3 хүүхэд 2 багш Эрдэнэт хот дахь БОЭТ-ийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм.


Улмаар 07 сарын 17-ны өдрөөс эцэг эхчүүд зуслан дээр очиж лайв хийж олон нийтийн анхааралд оруулсан юм. Анх хоолны хордлого гэх таамаг байсан ч халдвартын шинжилгээгээр бохироос үүдэлтэй цусан суулга өвчин болох нь батлагдаад байна. Одоогийн байдлаар 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж аваад байна. 


07 сарын 17-ны өдрийн оройноос эхлэн хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлэх ажлыг зохион байгуулжээ.

“Найрамдлын Эрдэнэс” зуслангийн 5,6-р ээлжийн амрагч хүүхдүүдийн билетийн үнийг 100 хувь буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Хараин 7,8 -р ээлжид амрах хүүхдүүдийн асуудлыг хоолны хордлогын сэжигтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн албан ёсны шинжилгээний хариу гарсны дараа шийдвэрлэхээр болжээ.

Тодруулбал, зуслангийн 5-р ээлжийн хүүхдүүдийн төлбөрийг 100%, 6-р ээлжид амрахаар эрхийн бичиг худалдан авсан төлбөрийг 100%, Улаанбаатар хотоос ирэхээр галт тэрэгний тасалбар худалдан авалтын буцаалтын зөрүү 10%-ийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас буцаалт хийж эхэллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд