Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ
Нийгэм
Энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн Хаан банкны салбарт хуурамч 45,000 тэнгэ, 200 Евро солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эмэгтэй “Н” нь тус банкны салбарт хуурамч 45000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд "Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр
Сэтгэгдлүүд