Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
Нийгэм
Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д хандаж өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авахыг БҮТ-өөс зөвлөлөө.
Суудлын хуваарийг хэвлэж, шалгалт өгөхдөө авч очих юм. Элсэлтийн шалгалт Монгол Улс даяар зургаадугаар сарын 18-ны буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт түүхийн хичээлээр эхэлнэ.
Шалгалтад орохдоо авч очих баримт бичгүүд
- Бүртгэлийн хуудас (2025онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
- 2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.
- Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр
Сэтгэгдлүүд