“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ ТАНЬЖ, ИЛРҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТАД УБТЗ-ЫН АЖИЛТНУУД ХАМРАГДАЖ БАЙНА

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-29 02:34:37

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигч тээврийн албаны албан хаагчдын хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэг, ойлголтыг нь дээшлүүлэх зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Иан Крафорд болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын төслийн захирал Б.Цогбаяр нар оролцож үг хэлсэний зэрэгцээ “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, мэдээлэл өглөө.

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтад УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн албаны 150 гаруй албан хаагч хамрагдаж байна.


Холбоотой мэдээ