Хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсчээ
Нийгэм
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсчээ.
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.5 хувь),
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.1 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.7 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.7 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь,
- даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр