ФОТО: БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Фото
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-02 02:44:30


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засгийн газрын 2025 оны 21 болон 86 дугаар тогтоолын дагуу баригдахаар болсон Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ёслолын ажиллагааны фото зургуудаас толилуулж байна. 




Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцсон юм. 


Энэхүү салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ. Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай, гурван өртөө дөрвөн зөрлөгтэй, 2.5 километр урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж байна.



Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж дөрвөн сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэнэ.