“Түмэн шувуут” хк-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

Эдийн Засаг
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-28 03:01:50


Үндэсний үйлдвэрлэгч ТҮМЭН ШУВУУТ хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.



Хурлаар компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, бизнесийн төлөвлөгөөг танилцуулж, Түмэн шувуут ХК-ийн  2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт, ногдол ашгийн тухай асуудлыг тус тус хэлэлцэн, компанийн засаглалын зарчмыг чанд мөрдөж, холбогдох шийдвэрүүдийг санал хураалтаар баталгаажууллаа.


Хөрөнгийн зах зээлийн ТОП-20 хувьцаат компанийн нэг “Түмэн шувуут” ХК нь 2004 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2019 онд нээлттэй хувьцаат компани болж өдгөө 18,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ.


Түмэн шувуут ХКомпани 2 дахь жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад хүүхэд залуус, хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, олон нийтэд зориулан хөрөнгийн зах зээл, хүний оюун ухааны гайхамшиг, хүүхдийн ирээдүйд оруулах оюуны хөрөнгө оруулалт болон эрчим хүчний шинэ эх үүсвэр метан хийний талаар нийт 5 илтгэлийг салбартаа тэргүүлэгч, манлайлагч залуус танилцуулан хүргэлээ.  


Мөн хурлын үеэр цаашид хэрэгжүүлэх Хувьцаа халааслах хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа.


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд