ХӨСҮТ: Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-23 01:29:35


Улаанбурхан өвчний халдвар  өдөр бүр нэмэгдэж байгаа  Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа билээ. Өчигдрийн байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  бөгөөд хавьтал нь нийт 11539 тохиолдол бүртгэгдсэн байгаа.


Иймээс  эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай. Хүүхдэд 9 сартай, 2 настайд Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр  удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай. Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд