“Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
Нийгэм
“Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын автомашин “Туул” голын усанд живж, иргэн Э /49 настай эрэгтэй/, П /45 настай, эмэгтэй/, Н /40 настай, эмэгтэй/ , Н /4 настай, эрэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байжээ. Албан хаагчид иргэдийг эсэн мэнд аюулгүй газар гаргаж, автомашиныг нь уснаас татан гаргасан байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр