Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо
Нийгэм
Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ.
Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтой юм.
Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагт механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
Эх сурвалж: БОУАӨЯ
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр