НОБГ: Гал түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 08:36 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан.
Алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, 09:30 цагт бүрэн унтраалаа.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр