Нийслэлийн сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нд эхэлнэ
Нийгэм
Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон.
Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног энэ сарын 31-ны өдрөөс буюу Баасан гарагт эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлж 11-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр