Баянхонгор аймгийн Богд суманд газар хөдөллөө
Нийгэм
Баянхонгор аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т Богд сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т Алтай 3 дугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт өчигдөр буюу 2025 оны 3-р сарын 18-нд 20:17 цагийн орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 20:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогчоос тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй" тухай мэдээллээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр