Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн алтан медальт анхны Монгол тамирчин болжээ
Нийгэм
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө.
15 улааны төрөлд өрсөлдсөн тэрбээр Хонгконгийн нэрт тамирчныг буулган авсанаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга Монгол тамирчин болов.