Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан маргааш болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-18 15:50:34


Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.


Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.

Барилдах өсвөр  бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10,000 төгрөгөөр бүртгэх юм байна.


Холбоотой мэдээ