Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 8 компани 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулав
Нийгэм
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан.Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.
“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.
