Сайн дурын даатгуулагчид 3 сарын 31-нийг хүртэл НДШ-ийг 660 мянган төгрөгөөс тооцож төлнө
Улс Төр
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792.0 мянга төгрөгөөр тогтоосон.
Энэхүү тогтоол нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Тиймээс сайн дурын даатгуулагч та 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.0 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлнө гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр