Цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлана
Нийгэм
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг санууллаа. Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус байгууллагаас өр авлагыг бууруулах ажлын хүрээнд хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хийхээр болжээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр