МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Нийгэм
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар "Парис 2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцэв. 

Мөн ирэх оны 2 дугаар сарын 7-ноос 14-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Азийн Өвлийн IX наадмын Монголын багийн ахлагчаар Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилсон бол “Милан Кортина 2026” Өвлийн XXV Олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар боллоо.

Түүнчлэн өнөөдөр 14:00 цагт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “Парис 2024” Олимпын наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.



Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр