Биокомбинатын эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
Нийгэм
Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80см-ээр даван үерлэж байна.
Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байна.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүссэн. Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэнээс 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжжээ.
НОК-ын Шуурхай штаб
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр