Өнөөдөр улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна
Улс Төр
Өнөөдөр улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл 126 хүнийг нэр дэвшүүлнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар 78 гишүүнийг мажоритар буюу тойргоос, 48 гишүүнийг пропорциональ буюу олны хэлдгээр жагсаалтаар сонгоно. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл нь 13 цагт хуралдсаны дараагаар 18 цагт Бага хурал нь болох урьдчилсан тов гарчээ. Харин АН ҮБХ-ны хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслэнэ. Харин ҮБХ-ны хурлын өмнө буюу 15:00 цагт тус намын Улс төрийн зөвлөл хуралдана. Үүний дараагаар Үндэсний бодлогын хорооны хурал 18:00 цагт эхэлж, нэр дэвшигчдээ тодруулах юм байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр