Орон сууцны үнэ 7.1 хувиар өсчээ
Эдийн Засаг
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өслөө.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ наймдугаар сард 3.72 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ мөн сард 3.38 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр