Канберра хотын түүхэн барилгуудыг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв
Дэлхийд
Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд буюу Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг энэ сарын 15-ны орой Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв.
Энэхүү үйл ажиллагааг Монгол Улс, Австралийн Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан байна. Хоёр улс 1972 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр