О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар сонгосныг УИХ-ын дарга баталгаажууллаа
Улс Төр
АН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хуралдаж, тус намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Түүнийг бүлгийн даргаар сонгосныг С.Эрдэнэийн талаас эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн даргаар сонгосон УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг танилцуулан баталгаажуулан алх цохилоо.
Ингэснээр О.Цогтгэрэл албан ёсоор АН-ын бүлгийн дарга болж байна.
Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
14 өдөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
46 өдөр