Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Баян-Өлгий аймагт ажиллалаа
Улс Төр
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, тус намын гишүүд, дэмжигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигчид 17:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Б.Бейсен нэр дэвшигчдэд бүргэдийн дүрс бүхий дурсгалын цаг гардуулж, сонгуулийн үйл ажиллагаанаас амжилт хүслээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр