Барьцаалан зээлдүүлэх 13 ААН-ийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ
Нийгэм
ШӨХТГ-аас санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж байхыг иргэд, байгууллага, ААН-үүдэд сануулж байна. Тухайлбал, санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй зарим ААН цар тахлын нөхцөлд хууль зөрчин ажиллаж буйг анхааруулав. Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 13 аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сарын 3 хувийн хүүгээс хэтрүүлэхгүй байх хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байна. Тиймээс дээрх газруудын тусгай зөвшөөрлийг ШӨХТГ-аас цуцлахаар болжээ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр