Францын өмнөд хэсэгт коронавирусний шинэ хувилбар илэрчээ
Life Style
Францын Марсель хотод коронавирусний шинэ хувилбар илэрсэн талаар тус хот дахь Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн (IHU) эрдэмтдийн судалгаанд дурджээ. Тэдний судалгааг "MedRxiv" цахим хуудсанд нийтэлсэн байна.
Судлаачдын мэдээлснээр, Францын зүүн өмнөд хэсэгт орших тус хотын 12 оршин суугчид коронавирусний хувилбаруудтай холбоотой мутацийг тодорхойлох шинжилгээ хийхэд "хэвийн бус хослол" илэрчээ.
“B.1.640.2” гэж нэрлэсэн коронавирусний шинэ хувилбар анх 2021 оны 11 дүгээр сард Камерунаас буцаж ирсэн хүнээс илэрсэн байна. Вирусний геномын шинжилгээнд 46 мутаци илэрсэн гэж эрдэмтэд мэдээлжээ. “Тиймээс геномын мутаци нь энэ нь шинэ хувилбар болохыг харуулж байна” гэж судлаачид бичсэн байна.
Эх сурвалж: RIA Novosti
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
6 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
25 өдөр